Tuesday, November 27, 2007

Миний тухай

Гуравдугаар ангид байхдаа би нэг удаа ахлах ангийнхний тооны хичээлийн үеэр эд ер нь ямар тоо боддог юм болоо гэж сониучирхан хаалганд нь чихээ наан хэсэг зогсож билээ. Тэгэхэд юу яриад байгааг нь ойлгож чадаагүй ч маш олон мэдэхгүй, сонсож үзээгүй үгнүүдийг сонсож билээ. Ангийн хаалгаар гарч ирэх ах эгч нарыг хараад хэзээ ийм том болно оо гэж бодож байж. Цаг хугацаа харавсан сум мэт өнгөрч нэг л мэдэхэд ийм том болчихож. Тасралтгүй 21 жил суралцав. Мэдэж гавьсан зүйл бараг байхгүй ч хүн гэдэг амьтан санасандаа хүрэх гэж сарвайсаар энэ насыг бардаг болтой. Чухамдаан аравдугаар ангийнхаан шалгалтыг давчихвал болох юм шиг санаж, их сургуулийн төгсчихвөл амьдралдаан алзахгүй ээ ч гэж бодож байж. Гэтэл даварсаар сурсаар хамаг залуу насыг элээвээ хөөрхий.
За тэгээд нээг их удахгүй бүр халуун танилцуулгаан бичнэ ээ.