Нэвчирч дусалсан хөлс ор норгож зүүдлэхэд
Надтай цуг чиний л дүр сүүтэгнэн жаргадаг
Харуй бүрүйн сүүдэрт хатаж гундсан биеийг минь
Хайрлаж жаргаасан сүүдэр чинь л хур буулган гоёдог
Олон өдөр олон шөнийг орь ганцаар өнгөрөөхдөөн
Охин насандаан эгэж орчлонг гашилтал гунигласаар
Дурсамжаар амталсан амьдралд дасаж нэгэнтээ үлдчихээд
Дуусашгүй амьдралын эргүүлэгт дуртай дургүй гэлдэрсээр
Хатаж омголтсон уруулаан будгаар би гоёчихоод
Халуун залуу насаан хүйтэн нулимстай үдсээр
Хатуурч зангирсан хүсэл чинь нимгэн банзалтай задрахад
Халгайрч гоморхсон сэтгэлд минь харууслын бөмбөг дэлбэрсээр
Чамайг хайрласан хайрыг авсанд хийж булшилчихаад
Чамайг гэсэн сэтгэлийг замбуулинд төөрүүлж орхичихоод
Хов хоосон сэтгэл хаанаас ч юм бэ олддог бол
Харуй бүрүй шөнийг гэрэлтэй, аниртай үдэхсэн.
2008.06.17
Cheongju, South Korea
Tuesday, June 17, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment