Thursday, September 3, 2009

Хэн ч дэргэд минь байсангүй

Хэн ч дэргэд минь байсангүй

Гашуун нулимс уруул даван амтагдахад
Ганц ч үг гомдол дуслуулан унасангүй
Ганцаардал гутрал сэтгэлд нэвт амтагдахад
Ганцхан үг ч түүнийг дэвтээн норгосонгүй

Гуниг хөвөрсөн сэтгэл өмөлзөн гунихад
Гуравхан үгэн тайтгарал хань болон асгарсангүй
Мэгшин норгосон нойтон дэрийг минь хуваалцан
Мэгдэж зовинох хэн ч хажууд минь байсангүй

Гашуунаас гашуун нулимсан бороо сэтгэлд шиврэхэд
Гарт минь цув ч, шүхэр ч байсангүй
Хүйтнээс хүйтэн энэ үдшийн салхийг нөмөрлөх
Хажууд минь хэн ч байсангүй.

2009.09.03
Улаанбаатар хот.

Wednesday, July 1, 2009

Залхуу хүрээд байх юм аа

Залхуу хүрээд байх юм аа
Яг хийх гэхлээр эрээн дэлгэц бүрсийгээд л
Элдэв юмс үзэгдээд л залхуу хүрээд байхым аа
Харахгүй гэхээр л харагдаад хажуунаас хүн дуудаад л
Хэл өөрөөн загатнаад л хэдэн тийшээн арзганаад л
Нэг л мэдэхэд үдэш өнгөрч
Нилээдгүй хугацааг маацруулчихсан байхын
Харих гэхээр ажил нүдэнд
Хажууханд нь PC зэгсээстэй
Яг тэгээл хийх гэхээр
Чатанд найз зүүгдээд
Чанасан цай гүзээлмээр санагдаад
Дэлгэж тавьсан цаасаан хумиад
Дэлгэцнээс холхон чулуудчихаад л
Өдөр цагийг дэмий өнгөрөөж
Өөрийгөөн залхуунд даатгачих юм
Нэг мэдэхэд л нэгдэх
Нөгөө адил өдөр цаг урсаж
Баасан ахын төрсөн өдөр
Бараа бараагаараан болчих юм.
Зав гээчийг тэгээд
Залхуугаас хулгайлах гэхээр
Залхуу хүрээд байх юм аа

2009.03.04
Улаанбаатар хот.

Миний амьдрал

Цагаан цасан дэр мөр сараалах завгүй л өдрийг элээж
Цүнх дүүрэн ном чирсээр л гэртээн би ордог
Өнгө дүүрэн амьдралыг өрөөлөөс би нэхэлгүй
Өнөөдрийг маргаашийн төлөө гэж хичээнгүйлэн л хугасалдаг
Дуугайхан би дэлгэц ширтэж үдшийг жаргаадаг
Дуулим энэ хорвоог дэлгэцэн дотроос л олж би хардаг
Дуусашгүй эргэлдэх цагийн зүүнд зүүгдээстэй л эргэлддэг
Дутмагхан энэ амьдралтай дуу аялан нүдэлддэг
Хайрлуулж бас дурлуулж явах омог бардам залуу нас надад байна
Хайлж бас уясаж явах оргилуун итгэл ч бас байна
Хатуу орчлонгийн жавар үргэм халуун сэтгэл ч надад байна
Хагацал учралын түүх дүүрэн хөлдөж гэссэн зүрх ч бас байна
Хорин хэдхэн насаан харамчийн авдарт цоочилж
Хорвоогийн бор хоногийг хар цагаантай зодолдуулчихаад
Дуусаж тасалдсан бэхнийхээн адил дусагнаж унасан нулимастайгаан
Дурайсан урт замыг өөрийнхөөрөөн л мутарлаж сууна.

2009.04.20
Улаанбаатар хот.

...

Нулимс минь урс урс, хэнийг ч үл санах
Хоосон сэтгэлийн сүг болгож үлдээлгүй урсаад өг
Нэхэж өмөрсөн сэтгэлийг минь дэвтээж
Хэтэрч асгартал цуваад өг

Янаг минь

Тас тэвэрсээр
Цас орсоор
Чамайгаан норгохгүйн тулд ...

Тэвэрч өргөсөөр
Тэнхээ мэдэн гэлдэрсээр
Чамайгаан унагахгүйн тулд ...

Цав цагаахан цаасан дээр
Тас хараар эрээлсэн
Тансаг ялдам нүүрийг чинь цоо ширтсээр ...

Цаг хугацаа өнгөрсөөр
Цагаан цаас хар бэхээр
Чамайг би сэтгэлдээн зүрхэндээн сийлсээр ...

Мартагдашгүй, орхигдошгүй гэгээн бүхэн минь
Урагдашгүй, элэгдэшгүй тэвэр дүүрэн ном минь ээ.

2009.05.08
Улаанбаатар хот.

Нулимс

Нулимстайд
Энгэсэг халтайна, эвгүйцэж бухимдана
Зүрх базална, сэтгэл өвдөнө

Нулимсгүйд харин,
Зүрх хөлдөж, сэтгэл гөлийнө
Энгэр задгайрч, энгэсэг гялтайна.

2009.05.18
Улаанбаатар хот.

Үгүйлнэ

Уйтай үдшийн намуухан хөгөнд
Урсах нулимс, дуслах гунигаан товчилж ядна
Чамайг хайрласан сэтгэлээн юүлж
Чамтай өнгөрүүлсэн үдшээн товшино

Янаг уруул чинь ягаан хөхөвчтэй минь үнсэлцсэн
Ялгуухан хайрын халуухан үдэш дурсагдана.
Тэртээд өнгөрүүлсэн өдөр хоног
Тэнэгхэн миний нулимсан шилэнд тодорно.

Хавар цэцэглэсэн хайрын тэр үдэш
Хатаж гундсан навчтай цуг бүдгэрсэнгүй
Намар учран догдолсон янагийн тэр үдэш
Навч цэцэгтэй ч цуг дэлбээлэн цэцэглэсэнгүй

Нүгэл булаасан чиний хайрыг
Нэхэл дагуулан үдэж ядна
Хялбархан хувцас, нимгэн банзлаар
Хэдэн ном, хоосон ертөнцийг солимоор санагдана.

2009.05.29
Улаанбаатар хот.

...

Дусалсан
Урссан
Дундарсан нулимс

Хайрласан
Хардсан
Хагацсан сэтгэл

Ийм л нэгэн монгол бүсгүй

Халуун хайранд өлгийтэй өссөн болохоор
Хорвоогийн харыг цагаанаар сүлж би чадна аа
Хайрын дулаан илч үлгэж торнисон болохоор
Хатуу хүтүүгийн дунд халуун дулааныг ивж бас чадна

Дуулим энэхэн хорвоод дутах юмгүй өссөн болохоор
Дутуу гачуугийн зовлонг дундлаж хугаслах сэтгэл дүүрэн
Амандаан хийх амттанг арав хувааж торнисон болохоор
Атгандаа байгаа шимттэнг авдаа гээд өгөх сэтгэл бас дүүрэн

Хатуу хавтастай ном дэрлэж өссөн болохоор
Хэл ам хоёр нь эвлэж мэтгэхдээн сурамгай
Нүцгэн хомпүүтрийн гартай нүдэлдэж удсан болохоор
Нүүдлийн ахуйг умартаж нүгэл үйлдсэн гэмтэй

Халх сайхан эрд дурлаж алдсан болохоор
Хайр гээч морийг эмнэгшүүлж алдсан түүхтэй
Харь нутгийн чулуунд хайруулж үзсэн болохоор
Хангай сайхан нутагтаан амь шигээн хайртай

Ийм л нэгэн монгол бүсгүй байна би.

2009.06.01
Улаанбаатар хот.

Lonely Feeling to be Lonely

Хувцаснаас хувцасны хооронд
Хоосон хөнжилтэй тэврэлдчихээд
Хуудаснаас хуудасны хооронд
Хорьтой насаан эргүүлчихээд

Хорвоогийн олон залуугаар
Хясаж зугаацсан би гээч
Хоосорч үлдсэн сэтгэлтэй
Хоног төөрүүлэн гэлдэрнэ ээ

Хоёр тийрэлттэй пуужинг
Хэдэнтээ буудуулахын оронд
Хоёр гэрэлтэй хайрцаг
Хэдэнтэй асааж унтраана

Чийгтэй уруул хооронд
Цэнгэж зугаацахын оронд
Цэнэгтэй батерей нуртал
Чийдэнтэй үдшийг булна

Ганцаардлын ганган хувцасаар
Гадаа үдэшгүй гоёно
Ганган цагаан хавтастай
Гарч орсон ч нөхцөнө.

2009.06.19
Улаанбаатар хот.

Thursday, June 4, 2009

Эр хүн ч уйлдаг юм

Эр хүн ч уйлдаг юм
Эгштэл мэгштэл, асгартал, цурхиртал уйлдаг юм
Хүний хайртыг жишим ч үгүй харчихдаг хирнээ
Хүүхэн хонгорыг нь тоох ч үгүй булаачихдаг хирнээ
Өөрийн гэргийг өндөсхийх зуур л харамладаг юм
Өөр хүний өвөрт байхыг нь хараад цурхирдаг юм
Эр хүн ч уйлдаг юм
Баавгай шиг том эр хирнээн
Бяцхаан хүү нь ханиах төдийд л мэгшдэг юм
Хангай шиг уул шиг түшигтэй агуу хүн хирнээн
Хэнгэнэтэл уйлж суугаа охиноон хараад л нурдаг юм
Эр хүн ч уйлдаг юм
Харахад хэнэггүй хаа шаагүй юм шиг хирнээн
Халуун цай, дулаан уургүй хаалга нээхэд л гутардаг юм
Халуун мөөм үлгэж хүн болсон тэр хүү
Халуун мөөмөндөө л нүүрээ наавал жаргалтэй хар хүн болж өсдөг юм
Хамгаас хайртай эд нь л байхгүй болчихвол
Хачин ихээр цурхиртал уйлдаг юм.

2009.06.04
Улаанбаатар хот.

Monday, April 20, 2009

Мэдсэн бол доо би.

Харанхуй сэтгэлд дэн асаачихаад
Хайлуулж үлдээгээд явах байсан юм бол
Алдаж гээсэн амьдралыг минь тууччихаад
Арагш үл харан алхаж одох байсан юм бол

Бяцарч хоцорсон бяцхан зүрхэнд минь
Барагдашгүй гуниг нэмэн одох байсан юм бол
Хэн нэгэнд итгэж ядах сэтгэлд
Хэзээ ч эдгэршгүй шарх үлдээж явах байсан юм бол

Асаасан дэн чинь сэтгэлд минь шатахыг
Аадарлах нулимсанд уугиж үлдэхийг
Алаг нүдэнд минь гуниг хурахыг
Атгахан зүрх минь базлаж хоцрохыг

Мэдсэн бол доо би.

2009.02.10
Cheongju, South Korea

Догдолж жаргасан сэтгэл мартагдашгүй ...

Сайхан залуугийн харц харцыг минь булаасан
Сайхан халуун үгс нь зүрхийг минь догдлуулсан
Харцыг минь нэвт унших шиг халуу дүүгтэл ширтсэн
Халх сайхан эрийн ярианд би мансуурсаан

Чамд өгсөн хайраан сэтгэлийн мухартаан чулуудчихаад
Чамайг санагдуулсан бүхнийг газрын хол хаячихаад
Зуун зуун өдрийг сэтгэлдээн би төсөөлөн
Зуурдхан хором ч гэсэн чамайг би мартсан

Уйтай нүдний минь харцыг удтал ширтэн суухдаан
Ухаалаг бүсгүй юм даа гэж сэтгэлд минь чимэг нэмэхэд
Хамаг бүхнээн мартаад халуун цээжийг нь түшсэн
Халуун гарыг нь атган удтал ярилцаж суусан

Энгэсэгний минь үнэрт өөрөөн тэр мансуурч
Эзэнгүй сэтгэлээн барьж ядан эвлүүлж ядан асуусан
Нуугдаж суусан сэтгэл минь намайг зэмлэн чимхэлхэд
Нууц нууцхан санаа алдаж нутгийн залуу гоморхсон

Гээж болдоггүй зүйл гэж сэтгэлд л ганцхан байдаг бололтой
Гэгэлгэн насны дурсамжийг л булшилж ганцхан болдоггүй бололтой
Догдолж жаргасан сэтгэл өнө мөнхөд мартагдашгүй нь болтой
Дурлаагүй залуутай хэзээ ч учирч чадахгүй нь болтой.

2009.02.02
Cheongju, South Korea

Дэлхий надаар дутна

Урсаж дусалсан нулимсаар
Уй гашуу дутна
Улайсаж цогшсон цучлаар
Улалзаж ассан түүдэг дутна

Өнгөрсөн нэг хормоор
Өнөөгийн түүх дутна
Өлгийтэй бяцхан үрээр
Өнө мөнхийн амьдрал дутна

Тарианы ганцхан үрээр
Тансаг амттан дутна
Тэнгэрлэг бүсгүй чамаар
Тэртээд суугаа залуу дутна

Үлэмжийн их хайр
Үнсэлтээр үргэлж дутна
Ганцхан сайхан үгээр
Гарцаагүй сэтгэл дутна

Хайраар хайр дутна
Харанхуй гэрлээр дутна
Гэрэл гээчийн илч нь
Гэгээн ертөнцийн тоосоос дутна

Үйлийн үр үйлдэл гээчээр дутна
Үеийн үе гээч үр хүүхдээр дутна
Ертөнцийн өчүүхэн хумхийн тоос надаар
Ерөөс бүх дэлхий дутна

2009.03.10
Улаанбаатар хот.

Бүсгүй чамд атаархана би

Саарал үүл нар халхлан зэгэлтсэн өдрүүдэд
Сатаарч үл дасах харь нутгийг умартан
Саран наран үүлэн цаагуур шумбахыг харж суугаа
Сайхан монгол бүсгүй чамд би атаархаж сууна

Усны өрөөнд хөөс цацлан суухдаан
Удтал нутагаан би санагалзаж
Уулын хүйтэн усанд уран гуалиг биеээн угаах
Ус нутгийнхаан бүсгүй чамд би атаархана

Зөөлөн буйданд шигдэн суухдаан би
Зайдан морь унасан бүсгүй чамд атаархана
Зурагт үзэж нүд чилээн суухдаан
Зураг шиг газар амьдарч буй бүсгүй чамд би атаархана

Болор овжуур таазан дээрээс унжин
Бодол юуг минь өөр лүүгээн татахад
Бор гэртээн од тоолон амараа
Боржигон удмын сэвгэр чамд атаархана

Харь хэлээс бадар барин тэнэж
Хаа нэгтээ интернэт ухаж суухдаан
Холч ухаант өвгөдийн шашлиж үлдээсэн сударыг
Хадгалж суугаа бүсгүй чамд би атаархана

Халуун хүйтнийг зодолдуулан байж
Хачир голцуу хоолыг хоолой давуулан зооглохдоон
Гамбанз хутга хоёр зодолдуулан байж
Гурилтай шөл чанаж суугаа бүсгүй чамд би атаархана

Гэрлэн чимэглэл мэлтийсэн харь нутгийн шөнөөр
Гаазан халаагуур асаан гэртээн гиюүрэн суухдаан
Гэгээн мичид тэнгэрийн наагуур хөшиглөхөд
Гэртээ гал түлэн дулаацаж суугаа бүсгүй чамд атаархана

Ганц хоёр мөнгө хийж кноп дараад
Гарт унаж ирэх гаазтай ундаа уух зуурааан
Гэрэлт наран үүлэн цаагуур шумбах зуур
Горхины ус эгэлдэргэлэн тавхай гялалзуулах бүсгүй чамд атаархана

Хүйтэн дэрэнд толгой наан
Хаяахан нэг хань болж чаталсан залууг би санахдаан
Хүдэр цээжинд нь нүүрээн наан унтсан
Хүүхэн хонгор бүсгүй чамд би атаархана

Уул усаан нүхэлж босоо шороо овоолсон
Уулсын цаадах харь нутагт би суухдаан
Янгир угалз уулан дээгүүр сэрийсэн
Яндашгүй баялагт нутагтаан суугаа бүсгүй чамд би атаархана

2009.01.29
Cheongju, South Korea

Дурлаж билээ...

Зөрөөд өнгөрсөн залуу чамд би дурлаж билээ
Зүггүйхэн харцанд чинь тэхэд би нэвт сүлбүүлж билээ
Би дурлаж билээ
Тэхэд нэг чатанд түүнтэй танилцаж билээ
Тэртээ холыг товчлон хажууд юм шиг янаглаж билээ
Би дурлаж билээ
Найзуудтайгаан бүжиглэж байгаад танилцаж билээ
Навсайтлаан уучихсан хирнээн чамд утсаан би өгч билээ
Гүй би нэг дурлаж билээ
Тэнэгхэн насны гэнэхэн учрал байж билээ
Тээр жил би нэг түүнтэй учирч билээ
Би дурлаж билээ
Дурлал надад өөрөөн дурлаж байж билээ
Дурлал гэж архинд согтож байж билээ

2009.03.26
Улаанбаатар хот.

1234

Уйтгарлавал чинь цугтаан наргих нөхөр 4
Уйлвал чинь нулимсийг чинь арчих нөхөр 3
Бүдэрвэл чинь түшээд босгох найз 2
Бурууг чинь чамтай хуваалцах анд 1

Хэнд ч хэлэхгүй нууцаан шивнэж үлдээх найз 1
Хэлж амжаагүй байхад хүртэж сонсох нөхөд 4
Хатуухан хэлсэн үгэнд чинь хар санагч хэзээд 2
Халуухан инээсэн баясалд чинь хамтдаан хөгжигч харин 3

Дулимагхан явахад чинь дугтраастай чирээстэй явах найз 1
Дундхан явахад чинь дуутай шуутай найз 2
Саар явахад чинь салбайтал дээрэлхэгч 3
Сайн явахад чинь сараалж атаархагч 4

2009.04.02
Улаанбаатар хот.

Зүүд шиг ирээдүй

Чамайг эмгэн, өвгөн нас хүлээж байгаа
Чимээгүйхэн мөлхөөд дөхөж яваа
Чихэр шиг залуу нас чинь ямх ямхаар хайлж байгаа
Чиний гэх бүхэн энэ хорвоод хөгширч, хуучирч байгаа

Тэртээ хол чамайг нэг эмгэн, өвгөн хүлээж суугаа

Нүүр дүүрэн инээмсэглээч битгий ярвай гэж
Нүдэнд минь ийм үрчлээс байх ёсгүй ээ одоо инээ гэж
Уужимхан энэ хорвоод уртын дуу шигээн цээлхэн байж
Уужуу холыг хараач гэж сөөнгө хоолойгоор

Тэр эмгэн, өвгөн хашгирч байгаа

Ард чинь хагацал, учрал аль аль нь хүлээж байгаа
Алсхан, алгуурхан бүхнийг бодож шийдээ гэж
Ай даа залуу нас минь залуу нас минь
Айварган явдлын зүүдэн зэрэглээ минь гэж

Тэр эмгэн, өвгөн үглэж суугаа

Зүүд шиг хоосон ч зөнөг тэднийг өнөөдөр зөгнө
Зүрх чинь янгинах ч заавал нэг бодоод үз
Өнөөдөрийн чи маргаашийн чи өвгөн, эмгэн чи бүгд өөр
Өмнөө байгаа толиндоо өөрийнхөөн царайг сайтар хараад ав.

Зүүд шиг ирээдүй чамайг хүлээж байгаа.

2009.04.15
Улаанбаатар хот.

...

Цагаан цасан дэр мөр сараалах завгүй л өдрийг элээж
Цүнх дүүрэн ном чирсээр л гэртээн би ордог
Өнгө дүүрэн амьдралыг өөрөөлөөс би нэхэлгүй
Өнөөдрийг маргаашийн төлөө гэж хичээнгүйлэн л хугасалдаг
Дуугайхан би дэлгэц ширтэж үдшийг жаргаадаг
Дуулим энэ хорвоог дэлгэцэн дотроос л олж би хардаг
Дуусашгүй эргэлдэх цагийн зүүнд зүүгдээстэй л эргэлддэг
Дутмагхан энэ амьдралтай дуу аялан нүдэлддэг
Хайрлуулж бас дурлуулж явах омог бардам залуу нас надад байна
Хайлж бас уясаж явах оргилуун итгэл ч бас байна
Хатуу орчлонгийн жавар үргэм халуун сэтгэл ч надад байна
Хагацал учралын түүх дүүрэн хөлдөж гэссэн зүрх ч бас байна
Хорин хэдхэн насаан харамчийн авдарт цоочилж
Хорвоогийн бор хоногийг хар цагаантай зодолдуулчихаад
Дуусаж тасалдсан бэхнийхээн адил дусагнаж унасан нулимастайгаан
Дурайсан урт замыг өөрийнхөөрөөн л мутарлаж сууна.

2009.04.20
Улаанбаатар хот.

Monday, March 16, 2009

Нумтай хүний сумтай үг

Ар нуруу чинь хүйт оргим айдас чамайг ажиглаж суугаа
Алхам бүр чинь түүний өмнө түүх болон үлдэж байгаа
Хийсвэрхэн бодол чинь чиний амьдралыг өөрчилж байгаа
Хэлсэн үгсийг чинь хорон санаандаан айдас өөрөөн буцалгаж суугаа

Аз жаргал баяр баясгалан чамайг харж суугаа
Ам ангайх бүрийд чинь аашаан тэр хувиргаж суугаа
Гишгэсэн газар бүрийг чинь гэгээн дүрээрээн шинжилж суугаа
Гэрэл сүүдрийн альнийг чамд бэлэглэхээн бодож байгаа

Шалиг чамайг хайрлахаар тэмүүлж байгаа
Шөнөөр тайлсан хаалганы чинь чахраанд баясаж суугаа
Шүлэг нойрон дунд чинь тэр чамайг ажиж байгаа
Шинэхэн учирал бүхэнд чинь цадтал хооллож байгаа

Хүндлэл чамайг хараад зугатааж байгаа
Хорсол зэвүүцлийн үгс бүрт чинь тэр хурдаа авч байгаа
Хуурамчхан үгс чинь түүнийг гал тэргэнд суулгаж байгаа
Халамж, хайр чинь харин түүний замд нь хөндөлсөж байгаа

Зүрхэн дунд чинь зүү барьсан шулам зогсож байгаа
Зүгээр байхад чинь зүүтээгээн дэвхцэж бүжиглэж байгаа
Зүрхээн агшааж ганцхантаа дуу тавихыг минь мэдэхгүй л суугаа
Зүүндээн тэр сум адил сүлбэгдэх тавилангаан харахгүй л байгаа

2009.03.16
Улаанбаатар хот.

Monday, March 2, 2009

Гуниглал

Хэнд ч хэлж үл зүрхлэм гунигаан тээн
Хэтэрч асгарсан нулимсаан үерлэтэл хайлан байж
Хэлгүй дүлий энэ орчлонд гансран
Хэзээ ч үл ойлгогдом амьдралыг би зүхнэм

Надад өгсөн бүхнийг чинь буцааж би чулуудчихаад
Нартад мэндэлсэн өдөррүүгээн салхин хурдаар цахилмаар
Намайг шаналган сэтгэлд минь бугласан чөтгөрийг
Нарт ертөнцөөс өөртөөгөөн цуг аван арилмаар

Шарлаж унасан навчис шиг сэтгэл минь хорчийж
Шии жүжгийн гол дүрд эрлэгийн оронд тарчилсаар
Шаргалтаж туссан наран бүүдгэр болоод хүйтэн санагдахад
Шийдэж үл чадах сэтгэл минь хав харанхуйд тийчилсээр

Эзэнгүй сэтгэл, сэтгэлгүй эзэнд намайг даатгаж орхичихоод
Энэ ертөнц өөрөөн харалган сохроор эргэлдэнэ
Эргэж үл харан ангал руу өөрөөн харин би үсэрчихээд
Эгэл энэ орчлонг гашилтал гуниглана.

2009.02.22
Улаанбаатар хот.

Sunday, February 1, 2009

Хавар эрт ургасан цэцэг

Ийм нэгэн шүлэг зохиов.

Хавар эрт ургасан хос цэцэг
Хамгаас содон бас тансаг харагдана
Хамгийн нандин бүхнээ хуваалцах мэт
Харахад нэг л юм шиг, хамтдаа наран өөд тэмүүлнэ ээ

Хорвоогийн жамаар зун айлчилж
Хачин гоё цэцэгс хажууханд нь ургана
Хөөрхий хосын өнгө нь гундаж сүр нь дарагдахад
Хонгорхон нэг нь өөрийгөө золиод

Өлмий дээр минь гишгээд өндий өндий
Өөр нэгнээс илүү өнгөлөг яв даа чи минь гээд
Ургах нарнаар сүүдэрт хорогдон
Унтах нарнаар шүүдрээс хамгаална

Өндийж ургасан өнөөх цэцэгт
Өөрийнх нь доор хатсан цэцэг
Өнгөлөг харагдахаа нэгэнт болиход
Өөр тийш урган тэмүүлсээр

Цэцэгсийн баланд мансуурч согтоод
Цээжээ дэлдэн аахилсаар ахина
Хаа холдох вэ дээ чи минь
Хажууханд минь үндэс чинь бий шүү дээ гэж

Хонгорхон цэцэг нь тайван бодно
Харин тэгтэл нэгэн өдөр хос цэцэг нь тасран оджээ
Хүний хөлөнд тээглэн ургасан тэр цэцгийг
Хүлэмжинд аваачаад суулгаж гэнэ дээ

Хонгорхон цэцэг үндсээ манан гашуудаж
Хорвоод дахин хавар айлчилтал
Хоромхон ч өндийлгүй ганихран гунджээ хөөрхий
Хаврын наран нэгэнтээ мандахад

Хайртай цэцгийнхээ үндсийг манан
Хавь орчинд гэрлээ цацруулсаар өндийжээ
Хараад хараад ханамгүй тийм сайхан цэцэг болж
Хорвоод жаргаж амьдрах хувьтай гэдгээ ойлгожээ

Харин өнөө хүлэмжин дэх цэцэг
Ховдог шунахай ургамлуудын
Хэрж сүлжсэн үндсэн дундуур аахилан бухимдаж
Хонгорхон түүнийгээ үе үе санагалзана

Халхлагдан сүүдэртсэн халуун газар
Хорвоогийн нарыг дахин харахсаан гэж хаяа нэг өндийж үзлээ
Хэзээ ч бүтэхгүй мөрөөдөл болохыг ойлгож
Хормын зуур өнгөө алдан ганихарлаа

Харин тэгтэл аз болж нэг өдөр
Хайртай хосын хуриманд түүнийг боолоо
Хоосон би аахилж дээ тэр үед
Хонгорхон цэцэг минь хаа явна даа гэсээр

Хайрт хосын үдшийн гоёл болон
Хамаг хүчээ шавхан нэг өндийв
Хөөрхий тэр цэцэг усанд гурав хонохдоо
Хөрсөн дэх үндсээ санан нэг мушилзав.

2007.08.01
Cheongju, South Korea

Охидод

Царайных нь сайханд итгэлээн өгч болохгүй ээ
Цалингийнх нь ахиуд сэтгэлээн өгч болохгүй ээ
Цэн цэнгээр хэмжин цэгнэж эхлээд бод оо
Цэцэг шиг ариухан биеээн тоосонд бүү даруул аа
Өдөр өдрөөр өнгөлөн өөрийгөөн чи гоё
Өмсөх зүүхээр биш Өүлэн эхийн ухаанаар гоё
Өнгө гэрэл цацруулан орчлонд чи алх
Өөрийнхөөн гишгэх мөрийг өөрөөн мэдэж алхал

2007.09.14
Cheongju, South Korea

Залуустаан

Зураг шиг бүсгүйн харцанд
Зүрхээн бүү тоглуул залуу минь
Зөвхөн амрагаан бодоод
Зөрөөд л өнгөр хажуугаар нь
Амьдралаан чи харин өөрийнхөөн гараар зур
Агшин агшинаар чимэн аз жаргал дүүрэн зур
Амраг хайртай түүнийгээ бийрээн болгоод зур
Аяа тэр цагт амьдрал зүрхэн дотор чинь буцална аа.

2007.09.14
Cheongju, South Korea
Янаг минь чи намайгаан орхиод одсон ч
Яндашгүй хайрын далайд живүүлээд хөвж одсон ч
Ягаахан урууланд минь үлдсэн чиний бал арилахгүй ээ
Ямар ч залуу түүн дээр сүүдрээн хүргэж чадахгүй ээ
Дэндүү гээд би бичиж чадахгүй нь
Дэмийдээ гээд би хорьж чадахгүй нь
Дандаа чамайгаан бодсоор гуниглаж
Давж чадалгүй би нулимсан далайд живж үлдлээ
Хайрлах эрхгүй хайр гэж байдаг аа гээд явж чи минь одлоо
Харамлах эрхгүй сэтгэл гэж байдгийм гэж бодож би үлдлээ
Хорьж болдоггүй хүсэл гэж байдгийм гэж хожим бид уулзаг
Хорин хэдхэн насны минь гал болон үлдэг ээ миний хайр

2007.09
Cheongju, South Korea

Ухаангүй дурласан бүсгүйгээс ...

Гуалин шиг урт хөлөндөөн хагас дутуу халхавч зүүчихээд
Гунхсан урт хүзүүгээн хайш яайш хаялаад
Гурав дөрөвхөн алхаад чамдаан би очъё!
Гутлыг чинь суга татан ор луу чинь би түлхье!
Юу ч үлдээлгүй чиний хувцасыг тайчиж
Юунаас ч ичилгүй янагийн ягааныг шувт татаж
Юу юугүй чамайг нөмрөөд дээр чинь би уная
Юу ч хэлж амжаагүй байхад чинь
Солиортол чинь үсээрэн ороолгож
Согтож унатал чинь хайранд чамайг мансууруулж
Сормуусаараан хацрыг чинь гижигдэж
Сарны гэрэлд чамайгаан эрхлүүлье
Хамаг биенд чинь уусан би жаргаж
Халуун цээжинд чинь нүүрээн нааж тайвшраад
Харцыг чинь харцаараан би ховсдож
Халуун амьсгал, хайрын үгээр чамайгаан согтооё!

2007.09
Cheongju, South Korea

Үг

Үнсийг хараад түлш байжээ гэж шууд би хэлэхгүй
Үртсийг хараад мод байжээ гэж үзмэгцээн би орилохгүй
Үндэс бий газар ургамал бий гэж би бичихгүй
Үгийн цаана үг байдааг гэж үглэж би гуншихгүй ээ.
Утга төгс, уянга яруу бичиж би чадна аа, Монголоороо
Уйлуулж бас дуулуулж ч би чадна, чамайг үгээрээн.


2007.10.02
Cheongju, South Korea

Шумуул

Эргэн тойрон бөөн шумуул. Бүүр тэвчээрийг минь барж орхилоо. Оройноос хойш бараг арвыг алав. Гадаа хүйтэн болсноос өөдгүй муу шимэгч нарт хоргодох газар байхгүй эцсийн нүхээ хайж миний өрөөнд шургалав. Ий ий.
Нээрэн ёстой сонин юм аа. Өдийд шумуулнаас болж цухалдав гэхээр хэн бэ гуай ч итгэхгүй байх даа.

Өөдгүй муу шумуулнууд өрөөнд минь юугаа хийж тэнүүчлэнэв!
Өвөр түрүүгүй минь шунгинаж өдөж нүдэнд минь юундаа өртнөв?
Шумуулаа чи хүний цусанд цадах болоогүй юу?
Шунаг муу шумуул чи шунгинаж тэнэхээсээ ичихгүй ээ?
Шургаж унтал чинь хүйтнээр үлээлгээд
Шунгинах дууг чинь дахин сонсохгүй ээ
Өр нимгэн миний уурыг савсуулж өөд болохоосоо айхгүй бол
Өглөө болоход нарнаас айж өөдөсхөн муу шумуул чи надаас холдоно доо

2007.10.06
Cheongju, South Korea

Ээждээ

Бодлын мөнгөн хэлхээнд тань ороод нэг үзэхсэн
Болор мөнгөн нулимсыг тань арчаад нэг өгөхсөн
Борхон зүрхэн дотор тань булиглаад нэг үзэхсэн
Битүүхэн шаналгасан өргөсийг тань сугалаад би хаяхсан
Өтөл буурал насыг тань хуваалцахсандаа ээж минь
Өөрийн чинь өмнөөс өвдөхсөндөө хүү тань
Шүүдрийн мөнгөн дуслаар сүлэхсэндээ цайг тань
Шүтээн ариун аршаан уулгахсандаа ээждээн
Шинийн нэгний өглөө бүр ээжтэйгээн
Шинэхэн тэрлэгээр гоёоод золгохсондоо хүү тань

2007.10.16
Cheongju, South Korea

Ээждээ

Дулимагхан би нэгэнтээ гишгэхэд
Духанд тань нэг үрчлээс нэмэгддэг гэж үү ээжээ
Дундуурхан сэтгэлдээн би шаналахад
Дутуу нойртой хонодог юм уу ээж минь
Дугтуй захиа явуулахад
Дуу шуутай суудаг юм гэнэ үү миний ээж
Дуу аялан алхахад минь
Дундуур сэтгэл тань дүүрдэг юм уу ээжээ
Тэгвэл хүү чинь яг одоо залгая
Тэртээд суугаа ээж таньдаа мэндчилье
Тэнийлгэж тавьсан цаасан дээр
Тэвхийсэн хуруугаан зураад би явуулья

2007.10.1
Cheongju, South Korea

Амьдралаас минь арилаад өг!

Атгын чинээхэн зүрхийг минь чи
Адгуулж базлуулахдаан гэмшихгүйм бол
Амраг хайрын сэтгэлийг минь чи
Алдруулж нэгэнтээн гээсийм бол
Амьдралаас минь арилаад өг
Ахиад бүү эргэж хар!

2007.12.23
Cheongju, South Korea

Тусгаар тогтнол чамайг ...

Урвасан хулгай ноёдын уушиг зүрхийг агшаах гэж
Улс гүрнээн төвхнүүлж ураг бидэндээн үлдээх гэж
Тусгаар тогтнол чамайг тоонот гэрт минь асаах гэж
Түмний төлөө өвгөд минь жад сэлмэнд өлгүүлсийм
Хөлөг их баатрын хөө хуягны чимээнд
Хөвчин дэлхий цурхиран халуун цусаар уйлсийм
Тусгаар тогтнол чамайг тэнтгэр хүүдээн үлдээх гэж
Тэрсхэн залуу өвөг чинь тэнгэрт халин одсым
Хаданд сийлсэн нэрийг тань хятад шаахайнд гишгүүлэхгүй гэж
Хадаг яндар нутгаан хаа холынхонд сийчүүлэхгүй гэж
Халуун бүлээн рашаанаа хортой бодисонд автуулахгүй гэж
Хангай говь нутагтаан харьж удахгүй очно оо
Тусгаар тогтнол чамайг хөөж гүйцээд нандигнана аа.

2007.11.26
Cheongju, South Korea

Хайрын хагацал

Харц харцандаан хайлан ууссан халуун өдрүүд алслан одохуйяа
Хорсгож үлдээсэн хүйтэн мөр чинь сэтгэл зүрхийг минь цэвтэн цэвтүүлсээр
Бие биендээн уусан цэнгэсэн хөлсөн дусал хатан арилахуйяа
Бөнжигнөн дуслах нулимсан хэлхээ бодлыг минь даган урсан урссаар

Болоод өнгөрсөн бүхний хойноос шүүр бариад мөрийг нь арилгамаар
Бодлогоширч гунигласан сэтгэлийн хойноос хайр даллаж бүхнийг мартмаар
Чамд гэж хадгалсан ариухан бүхнийг гээж хаяаад зугаацаж цэнгэмээр
Чамайг хайрласан хайрын сэтгэлийг хийсгэж хаяад янагшин дотносмоор

Чивчиртэл хөвчилж, чинэртэл татсан тэр суманд чинь бамбай болсон миний сэтгэл
Чимээгүйхэн ёолон ёолж дотроон өмөрсөөр
Чиний дүр эсгэж, дулимагхан шивнэсэн худал үгс миний чихнээ
Чаг чаг хийх цагийн зүүний эргэлт бүхнээр хангинаж янгинасаар

Халуун үгтэй хайрын захианууд чинь нүдэнд эрээлжилхэд
Харууслын шуурга нүд нүүргүй зэхүүнээр үлээсээр
Харгис хэрцгий сэтгэлийн чинь мананд автан гуниглахад
Хагацлын нулимс өнчин дэрэн дээр под под хийсээр...

2007.12.02
Cheongju, South Korea

Хэнийг ч би хүлээхгүй

Янагийн халуунд мансууран, ялдамхан инээмсэглэн суухдаан
Ямар азаар учраа вэ гэж яавч би бодохгүй
Хатуухан дарсны баланд хоёр нүдээн сүүмийлгэчихээд
Халаасандаан гараа хийгээд, ханцуйвчнаас чинь би дугтрахгүй
Бодол болон гунихарч, борхон зүрхээнч эгшээхгүй
Болзоот амраг минь гэж би чамайг хүлээхгүй ээ

Надад итгээрэй гэж найздаан би хэлэхгүй
Нэгэн насны андуудаа гэж, наалинхайтаж би дуугарахгүй
Хамгийн нандин үгсээн харамгүй би чулуудах ч
Хариу нэхэж чамаас халуун итгэлийг хүсэхгүй
Надтай хуваалцсан зовлон бүрд нулимсаан би дуслуулах ч
Намайг мартсан жаргалыг чинь сэтгэлээс чинь би нэхэхгүй
Багын анд минь ээ гэж, би найзыгаан ч хүлээхгүй ээ

Хорвоогийн наран мандахад хоёр хөл дээрээн би бат зогсоод
Хорин хуруугаан би зэрэг хөдөлгөж хоосон үгүй амьдарна
Өнгөт наран мандахад өөртөөн л итгэж сэрнэ
Өнгө өнгөөр солонгоруулж өнгөлөг би амьдарна.
Хэнд ч би итгэхгүй өөртөөн л харин итгэж
Хэнийг ч би хүлээхгүй хоосон зайнд амьдарна аа.

2007.12.13.
Cheongju, South Korea
Эртний шүлгийн цомирлогоос минь ...

To my SUN

Хун цагаахан үүлс хөлөглөн
Хурмаст тэнгэрээр нэг аялахсан
Хайрлан хайрласан сэтгэлээрээ жигүүрлэн
Хайртай чамдаа би очихсон
Олон оддын тэртээх огторгуйд
Оюун бодол минь дүүлэн одно
Олноос онцолж ганцхан чам руу
Ондоо нэгнээс харамлан тэмүүлнэ
Дуулим талын цэцэг бүхнээс
Дэлгэрч дандаа цэцэглэхийг хүснэ
Дурлал Хайрын минь эзэн чамаас
Дуусашгүй мөнхийн хайрыг л би хүснэ

1998.05.
Улаанбаатар хот.

Харуусал

Хацар даган урсах нулимс
Хаа нэгтээ шингэн оддогч
Харуусал төрүүлсэн тэр үгс чинь
Хатан зүрхэнд минь шигдэн үлддэг юм
Хэн нэгний хэлэх үгэнд л
Хөндүүрлэн өвтгөж гуниг төрүүлдгийм

2000.05
Улаанбаатар хот.

...

Нулимсан дусал бодлын хур болон буухуйяа
Нойтон сормууст нүдийг минь ширтэх тэр нэгэн залуу
Надад тохиолдсон бүхнийг сэтгэлдээ ургуулан бодов уу гэлтэй
Нэг хэсэгхэн нүдээ анвхийлэн бодолхийлснээ
Цонх ширтэн зогсох миний хажууд ойртон ирж
Цонхоор харагдах бүхний л тухай ярив уу гэлтэй
Цовоо итгэлтэйхнээр ярьж байснаа
Царайг минь хараад дуугай хурааж
Царайлагхан харцандаа бодол хөврүүлсээр хоцров
Нэрийг нь ч үл мэдэх тэр залууг би харцаараа үдэн
Нэрээ хэлэхийг үл хүссэн бардамхан зандаа би гоморхон
Намайг ойлгож ядах тэр сэтгэлийг сэтгэлээрээ би үдэн
Нэгэн хэвшил болсон өнөөх л буудалдаа би буулаа
Итгэл сэтгэл дүүрэн бардамхан алхаж явахдаа бол
Инээмсэглээд л зөрөөд өнгөрөх нэгэн байлаа
Ингээд орхиод одсон түүний хажууд
Итгээд хүндэтгэж биширхээр залуу байлаа
Арагш эргэж үл харах сэхүүн тэр зан минь
Арын цонхоор даллан инээмсэглэх тэр нэгэн залуугийн хамт
Алдаж оносон амьдралын минь нэгэн агшнаас
Алгуурхнаар замхран оджээ

1999.08
Улаанбаатар хот.

Шинэ он, шинэ жил

Бидний Монголын мандалын төлөө
Бяцхан үрсийнхээн ирдээдүйн төлөө гэж
Будран будранхан хаялсан цасан ширхэгний тоогоор
Болор хундага харшуулан шинэ оноо угтана бид

Хацар гоо охидын булбарай ягаахан царайнд
Халган халганхан хаялахдаан шингэж амжсан ширхэг адил
Харьшгүй хүчит эрсийнх нь хүдэр чийрэг биенд
Хүрч амжаад хайлсан мөнгөн цагаан дусал шиг
Амжсан амжаагүйгээн ярилцан, арга ухаанаан хэлэлцэнэ
Арван хоёр цагийг хүртэл ам хуурайгүй хөөрөлдөнө

Тэнгэр нүргээж газар доргиосон тэнхээ хүчит монгол эрс
Од ичээж орчлонг чимсэн оюун ухаант монгол бүсгүйчүүл
Тойруулж чимсэн гацуураан тойрон тойронхон бүжин цэнгэнэ
Оргилуулж задалсан дарс юуныхаан охийг нь өргөөд наргиж цэнгэнэ
Танилцаж амжаагүй гоо бүсгүйг танхимын дундаас хайж тэмүүлнэ
Олноос онцгой хархүү түүнийг олны дундаас онцолж тэмүүлнэ

Бодож санаснаан биелүүлсэнийхээн төлөө
Борви бохисхийлгүй зүтгэснийхээн төлөө гэж
Бодол юундаан тунгаан үлдээсэн бодлын мөнгөн эрхний тоогоор
Болор хундага харшуулан хуучин оноон үднэ бид

2007.12.20
Cheongju, South Korea

Эр хүн чамд

Дайраад одсон морины чинь тах зүрхээр минь гоёлоон хийж
Дэгсхэн насны минь дэндүү чамин гоёлыг чи уландаан гишгэчиж
Давтаж нүдсэн сэлэм шиг сэтгэл минь нэлмийн хоцорч
Дутуу татсан тамхины чинь иш шиг би газарт налмайн үлдэж
Эвлэрч уучилшгүй хясланд зүрх минь мөнхөд тарчилж
Эвдэрхий балгас шиг сэтгэл минь он цагийн нугачаанд эмтэрч
Эр хүн чиний эрээ цээргүй гоёлд бүсгүй би нурмайж
Эгэл хорвоогийн өдрүүдийг уйтайяа өнгөрөөсөөр
Сүүтэгнэж гүйсэн газрын чинь сүүдэр нь би болж
Сүлбэж орхисон зүүний минь гогцоо нь чи болж
Мордож гуядсан морины чинь ташуур нь би болж
Мөрөөдөж хүлээсэн хүслийн минь хяслан нь чи болжээ
Даарч байна би чиний хүйтэн сүүдэрт гуниж
Даварч байна чи зүүний минь сүвэгчээс гарахгүйдээ бардаж
Өвдөж байна ташуур чинь тас няс хийх бүрд
Өлсгөж байна чи хүсэлд минь хясал хургаасаар
Эгэлгүй нэгэн уул болон сүмбэрлэ эр хүн чи
Эрэг хавьцаа нь ургаж хад болон чамайг өндөрлөе би!
Асгарч урсах нулимсаан горхи болгон нэмэрлэе чамд
Аагиж шатсан сэтгэлээрээн агь хүж болгон чимье чамайг
Алаг нүднийхээн гунигтай мэлмийг чамд ухаад өгье!
Алаг дэлхийг эргэлдтэл чи түүгээр гоё! (сэтгэл чинь сэмрэхгүй бол)
Энэ ертөнцийн бүх гоо үзэсгэлэнгээр өөрийгөөн чим! (чи хүсвэл)
Эргэн тойрноон харахад чинь дэр хийж, өлмий дор чинь өөрийгөөн зулъя би!

2007.01.02
Cheongju, South Korea

Аз жаргал гэж юу вэ?

Агшин хором нүд ирмэх зуур өнгөрөх тэр эгшинг
Алаг нүдний гэрэл хорвоо дэлхийг гийгүүлэх тэр мөчийг
Хайртай ижийнхээ гарын цайг хөлсөө дуслуулан оочих тэр агшинг
Халуун янагийн харцанд мансууран суух тэр хормыг

Хийж бүтээснээ эргэж хараад хоолой зангиран баярлах тэр эгшинг
Хөдөө нутгийнхаа тал дээгүүр хөл нүцгэн таваргах тэр мөчийг
Хөдсөн дээлэнд хөрвөөчихөөд хөөстэй баананд суух тэр агшинг
Халуун янагийн дарс хормой дор буудах тэр хормыг

Хөл хүнд бүсгүй сандал олж суух тэр эгшинг
Хөөрхөн бяцхан хүү чихэр олж амтлах тэр мөчийг
Хатуу нясууныг хүртээд халуун бантан идэх тэр агшинг
Хүрч чадамгүй загатнах нурууг хүрч маажуулах тэр хормыг

Тэнгэрт гялалзах тоймгүй олон од шиг аз жаргалтай эгшинг
Тэрлэж бичиж би барахгүй ч, тэргэл саран шиг сондгой нь гэж
Аз жаргалтай мөчийн мөч гэж, ай гарцаагүй л эднийг би нэрлэнэ ээ
Ахиад цааш нь аз жаргалыг би нэрлэе ээ

Халуун бүлээрээн бүгдээрээ хамтдаан амьдрах тэр амьдралыг
Хөнгөн хөгжмийн эгшигт гуниглан суухдаан ухаарсан тэр ухаарлыг
Хөөрхөн сайхныг хослуулан төрөөд дурлалын галд оч болон үсчихийг
Хосоор туулах амьдралд халж хөрсөн тэр сэтгэлийг ч жаргал гэе!

Эрүүл байгаа биетэй бол жаргалтай гэе
Эдгэж болох өвчинтэй байсан ч жаргалтай гэе
Хөл гар минь хөдөлж байгаа бол жаргалтай гэе
Хүнээс дутахгүй амьдарч яваа бол жаргалтай гэе

Энгэрт нь нөхөр нь байгаа бүсгүйг жаргалтай гэе
Эхнэр нь толгой дор нь байгаа залууг ч жаргалтай гэе
Амралтын өдөр арван цаг унтахыг ч жаргал гэе
Ай даа унтаж босоод унтахыг ч жаргал гэчихье!

Алж чадаагүй үнэгээ харж чадсан бол ч тэр чинь жаргал
Авч чадаагүй зүйлдээ хүрч чадсан бол тэр чинь жаргал
Заяа төөргөөр учраагүй учралыг зүүдлээд сэрэх ч жаргал
Зөнгөөр мэдэрсэн зүүд биелэлээн олох ч бас жаргал

Сайн мууг нь зэрэгцүүлсэн ч санаж байна гэдэг нэг жаргал
Саар мууг жигшин бодож байна гэдэг ч нэг жаргал
Хөмхийгөө зууж хүчтэй дүлэх ч нэг жаргал
Хөөсөрсөн бийр морьтой цуг горхилох ч бас нэг жаргал

Жаргаж байгааг нь харах жаргалтай байдаг болохоор
Жаргааж чадах чинээгээр хэнийг ч би жаргаана
Жаргал хүний сэтгэлд жаран гал өрддөг болохоор
Жаахан багахан ч гэсэн цучил чамд өрдөе би!

2008.01.30
Cheongju, South Korea

Дөрвөн өнгө

Гандаж унасан навчсаар хөнжлөөн хийсэн намар уу даа
Ганган хэтэвчтэй залуугаар гоёлоон хийсэн сэвгэр үү дээ
Унаж хийссэн навчис газарт шингээд одно уу даа
Уйтгарт дарагдсан нүд нь хэтэвчтэй цуг зангирна уу даа
Хаялан бударсан цасаар дэвлээн хийсэн өвөл үү дээ
Хайргүй түүний өврөөр дахавчаан хийсэн сэтгэл үү дээ
Будран бударсан цасан хавартай цуг хайлна уу даа
Булгилж догдолсон сэтгэл нь сэтгэлтэй чинь цуг хийснэ үү дээ
Хэнзэлж ургасан ногооноор хивсээн хийсэн хавар уу даа
Хэнзхэн хайраан умартаад эдэнд ургасан сэтгэл үү дээ
Ургаж халиурсан ногоо нь хагдарч дуусаад унана уу даа
Уйтай амьдралын тогоонд хуучирч элэгдэх хогшил уу даа
Шаагиж орсон борооноор нөмрөгөөн хийсэн зун уу даа
Шаавай охидын ухаанаар үндсээн хийсэн Монгол уу даа
Шалбаагтаж норсон газар нь хатаж гандсан ч Монгол л доо
Шаагиулж гаргасан үрс нь хэтэвчтэй залуугийн нутгийх л доо.

2008.02.11
Cheongju, South Korea

Бөхөж байгаа лааны гэрэл улам тодордог

Бөхөж байгаа лааны гэрэл улам тодордог
Бөөрөлхүүлж үзсэн хүний сэтгэл улам хурцлагддаг
Бөгтийж яваа хүмүүний ажил улам ундардаг
Бөндийж яваа хүүгийн алхаа нь улам түргэсдэг ээ
Хүсэл хяслын оргилд хүмүүний тачаал ихэсдэг
Хүйтэн цэвдэг сэтгэлд хилэнгийн температур нэмэгддэг
Хоол нь багадсан нохойн хуцалт нь олон болдог
Ходоод хоосон эрийн хилэн нь улам бадардаг аа
Хэлэмгий доломгойн ажил хойшдоон улам хүндэрдэг
Хэцүү хүтүүгийн даваанд хүн өнгөөн алддаг
Холгож дарсан эмээлд морь туйлж булгидаг
Хоосон магтаал үгэнд хүн гандаж зэвэрдэг ээ


2007.2.14
Cheongju, South Korea

Зүрхний чулуу

Хэн ч өргөж дийлэшгүй, хүйтэн хар чулуу
Хөндий цээжинд минь буглаж, хөдлөх алхахыг минь заана
Зөнгөөр нь орхиж үзлээ, зүрхний тэр чулууг
Зөрөөд өнгөрөх залууд зоригтой тоочиж ч үзлээ
Үртэс болтол үйрүүлж, үнс болтол шатааж
Үзтэл болдоггүй эд юм, үзлээ би хичээлээ
Хэнд ч бас харагддаггүй хэцүү шидийн эд юм
Хэлгүй дүлий болгож, хэрцгийлж намайг зовооно
Хэтэрсэн ихийг шаардаж, ходоодноос зүүгдээстэй өнжинө
Хүний нүдийг хариулж, хүйтэн нулимс цувуулна

2007.12.24
Cheongju, South Korea

Чи дуртай

Хацарны чинь хонхорхойд би дуртай гэж
Хархан алаг нүдэн чинь бас дуртай гэж
Сормуусаар чинь гижигдүүлэх дуртай гэж
Солиормоор сексэнд чинь бас дуртай гэж
Өхөөрдөм булцгар гаранд чинь дуртай гэж
Өөдрөг сэтгэлд чинь бүр ч дуртай гэж
Өөртөөн итгэлтэй занд чинь би дуртай гэж
Өчигдөрхөн л чи хэлсэнсэн, дуртай, хайртай гэж
Үнэнч хайрын минь галд
Үг бүхэн чинь бадамлаж.
Үзтэл хагацлын ангалд харин би
Үзэшгүй муухайгаар тарчилна.

2007.12.24
Cheongju, South Korea

Чи мэдэхгүй

Халуун тэврийг чинь үгүйлж, хатаж гундаж суугааг минь
Харанхуй шөнө халхавчлан чамд ердөө ч харуулахгүй ээ
Сэтгэлдээ шаналж, зүрхэндээ гуниглаж суугааг минь
Сэхүүн зан минь хөшиглөж чи ердөө ч харахгүй

Чамтай цуг инээмсэглэл минь амьдралаас минь хийсч
Чиний гишгэлсэн мөр бүхэнд нулимс минь хунгарлан буйг чи мэдэхгүй
Зүрх минь зөвхөн чиний л дэргэд бөмбөр шиг түчигнэж
Зүүд нойрондоо чамтайгаа л янаглан амрагладгийг чи мэдэхгүй ээ.

Чамгүйгээр өнгөрөх өдөр хоногууд надад ял болж
Чимээгүйхэн мэгшин уйлж явааг минь чи мэдэхгүй
Холдох тусам тодорсон ховорхон хайр надад шийтгэл болж
Хорвоогийн уйтай өдрүүдэд гуниж суугааг минь чи мэдэхгүй ээ

2007.12.14
Cheongju, South Korea

Амттан

Ертөнцөд мэндэлсэн хүүд
Ер бусын амттан нь эхийнх нь сүү
Алхаж сураа бяцхан хүүд
Аймаар гоё амттан нь алаг чихэр
Арав хүрээгүй хүүд
Алган боовноос бусад нь амттан
Арван жилийн бацаануудад
Алгасаж байгаа хичээл нь амттан
Арван наймтай залууд
Амраг хайрын дууль амттан
Хорин настай хүүд
Хайрлаж байгаа бүсгүй нь амттан
Хорь даваад ирэхлээр
Харилцаж байгаа бүсгүй нь амттан
Гуч дөхөөд ирэхээр
Гунхаж яваа бүсгүй бүр амттан
Дөч дөхөөд ирэхлээр
Дөнгөж ургаж байгаа ...
Түй гэж ... далийж орхилоо
Хорин настай залууд
Хорвоогийн шинжлэх ухаан бүр амттан
Хорь гараад ирэхээр
Ховор нандин өгүүллүүд амттан
Гуч дөхөөд ирэхээр
Гуншин дуудуулсан ажил нь амттан
Гуч гараад ирэхээр
Гялалзтал зүлгэсэн машин нь амттан
Дөч дөхөөд ирэхлээр за за мэдэхгүйм байна...
Дөчтэйхэнтэй ярьж байж үргэлжлүүлье! :P

2008.02.17
Cheongju, South Korea

Орхиод одсонд уучлаарай!

Нүд гэдэг хүний толь юм уу
Толь гэдэг орчлонгийн нүд юм уу
Чи минь миний сэтгэлийн толинд шингэж
Чиний толинд харин миний нүд л шингэж
Тэнд үлдсэн миний нүд гэхдээн
Тэвчимгүй занг чинь хөдөлгөж орхиж
Үг бүхэн үйлдэл гээч модны үндэс ч юм уу
Үйлдэл гээч нь үг гэдэг модны үндэс ч юм уу
Хөндлөн тэр модны хэлтэрхий хугархайг
Хөл доогуур чинь шидэж би үзсэн юм
Хөлөө өргөхөөн чи минь мэдэлгүй
Хөндий түүн дээгүүр даваад ойччихсым
Орон зай гэдэг орчиж болох орчлон юм уу
Орчлон хорвоо гэдэг орон зайн хэлхээс юм уу
Орон зайн хэрээсэн дунд
Огтолж би хайч гүйлгэсийм
Одтой шөнийн тэр нэгэн үдэш харин чи
Оногдож тэр хайчинд минь шалбарсым
Хайр гэдэг халуун итгэлийн эхлэл юм уу
Халуун тэр итгэл хөрөхлээр хайр гээчийн төгсгөл юм уу
Ялгуун хайрын эгшиг ямар чиг уянгалаг байв даа
Яаая даа гэмээр халуун сэтгэл ямар чиг ариун байв даа
Хаяад одсон учиг шалтгааныг минь
Хэрээстэй үгийн утгаас хайгаарай!
Хайчинд урагдсан орон зайд
Халуун уучлалаар нөхөөс тавиарай!

2008.02.20
Cheongju, South Korea

Намайг эзгүйд ...

Баяртай гэж хэлэх зүрх хүрэлгүй
Багахан багаханаар дасгаж одсонд
Хайртай гэж хэлж чадалгүй
Хагацлын мөр үлдээж одсонд
Харж чадалгүй эргэж одсонд
Хайрлаж зүрхлэлгүй явж одсонд
Эзгүй мөр, эцэсгүй үг сүвэлж одсонд
Эрхэлж амжилгүй арилж одсонд
Намайгаа уучлаарай хайрт минь!
Намайг бүү хүлээгээрэй анд минь!
Намайг эзгүйд бүү гуниглаарай залуу минь!
Намуухан хөг, хөгжмийн аялгуунд бүү шархлаарай!
Хажууханд чинь би яриа юм шиг
Халуун үг сэтгэлийг минь эргэн дурсаарай
Орхиод одлоо гэж орондоо бүү гуниглаарай
Одтой шөнөд аялгуу нэмэн
Охид бүсгүйн өнгөнд шумбаж
Орчлонг доргитол адтай яваарай!

2008.02.20
Cheongju, South Korea

Чи ойрхон байгаасай

Миний дэргэд чи ойрхон байгаасай
Мөрийг чинь түшээд асгартал уйлахсан
Мартаж чадахгүй суугаа гунигаа хуваалцан
Маргаашийн ургах нарныг хүртэл цугтаа ярилцахсан

Хажууханд минь чи байгаасай
Халуун үгс шивнэн үүр цайтал эрхлэхсэн
Хамгаас баяртай мөчөө хуваалцан
Хамтдаа өдрийг өнгөрөөхсөн

Надтай чи ойрхон байгаасай
Нартай наргүй цаг мөчүүдийг цугтаа хөврүүлж
Нулимстай нулимсгүй энэ хорвоогийн
Нууцхан бүхнийг тайлахсан.

2008.04.13
Улаанбаатар хот.

янаглалын танго

Намуухан хөгжмийн уянгат эгшиг чихнээ бүжихэд
Нэг л мэдэхэд чамайгаа бодон бодон гуниглана
Нулимстай нүдэнд минь орчлон тэгэхэд сүүмийж
Нууцхан гуниг сэтгэлд минь эргэн эргэн хургана
Энхрий янаг үгс чинь сэтгэлд минь танго эргэж
Эрхэлж дассан зүрх минь гуталны чинь таханд сийчүүлнэ
Эргээд ирэх болуу гэж сэтгэлдээн харуул зогсооход
Ээлжгүй манаа, эцэсгүй даалгаварт сульдна
Үерхэж дотноссон мөч бүхэн минь дурсамж болон үлдэг
Үнэнчээр хайрласан сэтгэл минь үхэлтэй л цуг булшлагдаг
Намуухан хөгжмийн уянгат эгшиг булшин дээр минь бүжихэд
Надтай цуг чиний сүнс харин янаглалын танго эргэг

2008.04.24
Улаанбаатар хот.

Эр хүн

Хөөрхөн бүсгүй хараад хойноос нь дагаж давхидаг нь би биш,
энэ хоёр маажгий хөл
Халуун үгээр уярааж, халамжтай царай гаргадаг нь би биш,
энэ болдоггүй ам
Халуун биеээр нь тэврээд хаа нэг татаж чангаадаг нь би биш,
энэ хоёр савар
Халуун амьсгалыг нь мэдэрч, хамаг биеийг нь эзэмддэг нь би бас л биш, энэ харин үрчгэр арьс
Сайхан алаг нүднийх нь харцанд сатаарч алмайрдаг нь би биш,
энэ хоёр циймэр
Сүрчигний анхилуун үнэрт нь согтож мансуурдаг нь би биш,
энэ хоёр сартгар нүх
Саахалтын газар аваачиж, сатааруулж төөрүүлдэг нь бол би бүүүүүр ч биш, энэ түнтгэр түрийвч
Санаагаан шууд хэлэхэд эхнэртээн л би хайртай, би эр хүн

2007.10.01
Cheongju, South Korea

Янаг үнсэлт

Харцаараа би харцыг чинь уярааж
Халуухан амьсгалаар нүүрийг чинь төөнөлөө
Хариуд нь би янаглалын дөлөөр төөнүүлж
Халуухан тэвэрт чинь хормын төдийхөнд очлоо

Хүзүүгээр чинь би чанга тэврэн амьсгаадахад
Хүдэр гар чинь банзалны минь хормойд шургаллаа
Хамаг биеээр минь хорь гучин зараа гүйж
Хачин жигтэй авиаг өөрийн мэдэлгүй цууриатууллаа

Янагийн уруул намайг озон тачъяадахад
Янаглалын мананд би умбан мансуурлаа
Үнсэлтийг чинь үнсэлтээр хариулж
Үнхэлцэгэндээ багтаж ядах зүрхээн хэдэнтээ донсолголоо

Ханагар цээжин дээр чинь нүүрээн нааж эрхэлэхэд
Хариу чи намайг хачин жигтэй тэвэрлээ
Хажуугаар өнгөрөх бүхнийг умартан
Халуун янагын үнсэлтэнд би умбан жаргалаа.

2008.07.17
Улаанбаатар хот.

Хүрэн горхи

Хасаг тэрэгний хүрдэнд уяж орхисон чиний хайр
Халгаж зугатсан миний зүрхэн дээгүүр дайрч одохдоо
Харанхуйд под под дуслах чимээ ардаа үлдээн хяхарсаар арилав
Хүй орчлонгийн хүйтэн цээжин дээр эмтэрч үлдсэн хүрэн зүрх
Хэн нэгнээс өршөөл эрэн харанхуйд тэмцэн лугшихдаан
Хоёр нүднээс дусалсан уйтгарын гашуун аадар бороонд
Хүрэнтэж урссан горхи болон улаанаар эргэлдэн үерлэв
Хэлж ч үл зүрхлэм уйтгарын манан хөшингтөн татаж
Хэлгүй энэ орчлонд хэл оров уу гэлтэй гаслангийн дуу цуурайтахад
Хайлган явсан харалган нэгэн хөл алдан үерт живж
Хүйтэнд дагжин, аврал эрэн амь тэмцэхэд
Хорслын манан хүний зовлонд бахтай яа хөхөрнө
Үерлэж урссан хүрэн горхи мөс болон хөлдөн хоцроход
Үерт урссан түүний бие хаа нэгтээ шидэгдэж бяцрахдаа
Үйлийн үрийг нулимсаар урласан хасаг тэрэгний замд
Үйрч үлдсэн чулуун хэлхээс болон солонгорон угтана.

2008.01.28
Cheongju, South Korea

Чамайг би мартмаар байна ...

Сиймхий үүлэн чөлөөнд надтай учрах наран нэг л ээлгүй
Сэмжирч хоцорсон хайранд сэтгэл эвгүйрхэн нэг л эзгүй
Уйтай нүднээс үерлэн урссан гашуун горхи нэг л ёозгүй
Уймарч үлдсэн сэтгэлд зүрх шимшрэн нэг л тавгүй

Харууслын үер хацар даган урсахуйяа сэтгэл минь гундаж
Хатаж омголтсон уруулаан хэнд ч үл харуулан орь ганцаар бэдэрнэ
Сувдан нулимс болор дусал болгон хур буулгахуйд
Сүүдэр газраар цэнгэсэн чиний сэтгэл л үл норно

Гоо үзэсгэлэн, төгс төгөлдөрийн бурхан намайг эзгүйчилж
Ганган залуу насны минь гал халуун сэтгэлд хүйтэн зэвсэг дүржээ
Гаславч үл эргэм хайран тэр янаг сэтгэл
Ганцхан мунаг сэтгэлд мөс болон хөлдөн үлджээ

Гайхамшигт дэлхийн нэгэн тоос болгон бүтээхдээ бурхан намайг
Гариг ертөнц дээр зөөлөн буулгаад өнгө, мөнгөөр чимэн гоёжээ
Гагцхүү нүдээн олоогүй дурлал намайг орчлонд төөрүүлж
Галзуу хүйтэн хорслын нулимсаар өнгөлөн гоёжээ.

Омголтсон тэр уруул минь нулимсанд биш хайранд дэвтэх тэр эгшинг
Одтой шөнийн зүүдэнд биш одоо л би мэдэрмээр байна.
Уймартал санагдах чинийхээн тэр янаг дүрийг
Уруул даван амтагдах балын амтаар солимоор байна.

2008.07.1
Улаанбаатар хот.

Бохир

Өрөөлийн түрийвч рүү өнгийж буй гар бохир
Өрөөлийн бүсгүй рүү өлийж буй залуу бохир
Өрөөлийн хайртыг үгүйлж суугаа бүсгүй бохир
Өгөх ёстой хайрыг умартаж суугаа хүмүүн ч бохир оо
Нунтаг шороо цацаж суугаа чавганц бохир
Нутгийн шороог худалдаж суугаа түшмэд ч бохир
Нугын ус хордуулж суугаа эзэнтэн ч бохир
Нутгаа орхиод тэнэж байгаа залуус ч бохир
Эцэс төгсгөлгүй шуналын сэтгэл нэг бохир
Энэ биеэ шүтэх мунхаг сэтгэл нэг бохир
Эв эеийг эвдэгч уурын сэтгэл нэг бохир
Эхийн ачийг умартсан хүйтэн сэтгэл нэг бохир
Үүрээ орхиод одож буй хөхөө бохир
Үүргээ умартаад үдшээр тэнэсэн залуус бохир
Үдэш шөнөөр хацараа гэрэлтүүлэгч эмс бохир
Үүрийн гэгээнээр гэртээ харигч эрс бохир
Аягатай цайнд өндөгөө дүрсэн эзэгтэй бохир
Алханы үзүүрээ шороонд даруулсан эзэн ч бохир
Ай даа байх ёсгүй зүйлийг байлгасан бол чи ч бохир
Ам ангайлгаж худал цуурсан бол би ч бохир оо.

Oyuka & Khuder 2008.02.18
http://vimomn.net

Цэвэр

Урсаж байгаа голын ундрага маш цэвэр
Учирч үзээгүй бүсгүй энүүн шиг цэвэр
Ариухан хайраан умартаагүй залуу та ч цэвэр
Алдаж оносон ч анхны хайр бүхнээс цэвэр
Төрсөндөө төрсөн бүсгүй хүмүүн бас цэвэр
Төрдөө үнэнч түмэн олон бүгдээрээн цэвэр
Урагаан мэдэгч хүмүүн бүгд цэвэр
Улсдаан зүтгэгч ард бүхэн амгалан цэвэр
Хагацал үзээгүй сэтгэл түгшүүргүй цэвэр
Хайрыг хайрласан хайрууд онцгой цэвэр
Халамжлах ёстой хүмүүнээ халамжилсан бол та ч цэвэр
Хадгалах ёстой журмыг хадгалсан бол би ч цэвэр ээ.



2007.02.18
Cheongju, South Korea

Ээждээ

Бүүвэйн дууны тань аялгуунд нойрсоод сэрэхдээ охин тань
Бяцхан нүднийхээн буланд ээжийгээн хайж бүлтэгнэсээн
Хоёр гуравхаан гишгэлээд хөлд орохдоон охин тань
Хоёр алгыг тань бараадаад тэнтэр тунтар алхалсаан

Бүлтгэр хөөрхөн нүдэндээн таныгаан олж харахгүй болохоор
Байдаг хоолойгоон гаргаад уйлдаг байсан охин тань
Тэнтэр тунтар алхахдаан танаасаан хол байвал
Тэнцэж чадахгүй ойчоод, орилдог байсаан охин тань

Бага ангийн багш шиг минь бага багаар үелүүлж
Бичиж хэдэнтэй сурсаан бяцхан үрстэйгээн ээж минь
Бүлээрч өвдөөд орилоход нь бага эмч шиг чагнаад
Бас өөрөөн өвдөж сэтгэлээн хэдэнтээ чилээсээн

Чихэндээн ээмэг зүүхээр чимх эрдэм зүү гэж
Чамаас хэн ч булаахгүй, чиний л ганцхан өмч эрдэм гэж
Нойронд өөрийгөөн өлгийдхөөр номонд өлгийд гэж
Насан балчир үрстээн насаараан сургаж өсгөсөөн

Өөрөөн эдлээгүй гоёлоороон охин намайгаан гоёж
Өтлөхдөөн харин охиноороо өөрийгөөн гоёсон ээжийнхээн
Өтөл буурал насыг нь хуваалцахсандаа охин тань
Өвтгөж сүлсэн өргөсийг нь сугалаад нэг хаяхсаан

Хоёр бумбагар хөхийг тань үлгэж өсөхдөөн охин тань
Хайрын дулаан илчийг хамаг биедээн шингээсээн
Хөтөлж таниасаан зүүгдсээр хүн болсон охин тань
Хайртай ээж таныгаан сэтгэлдээн зүүгээстэй торнисоон


Хайрын халуун өлгийнд бойжсон болохоор охин тань
Хамаг сэтгэлээрээн ээжийгээн харамлаж дотроон хайрлана
Хайртай ээжийг минь хазлах шумуулыг ч би өршөөхгүй
Хатан зүрхийг нь шаналгахыг хэнд ч би зөвшөөрөхгүй

Хүйтэн салхиа холуур үлээгээч гэж хөх тэнгэрээс охин тань гуйна
Хайрга чулуу бүү тээглүүлээч гэж хөрст дэлхийд би залбирна
Хайртай ээжийнхээн өмнөөс галд ороо гэвэл харин
Хормын төдийхэн ч эргэлзэхгүй үсрээд охин тань орно оо

2007.11.01
Cheongju, South Korea

Бүжнэ би

Сэтгэлд хурсан гунигаан
Сэгсчиж хаян бүжнэ би
Сэтэр зүүсэн нэрээн
Сэрээдэж хаян бүжнэ би
Үлэмж чанга аялгуунд
Үсэрч дэвхцэн бүжнэ би
Үй олны цэнгэл дунд
Үсээн сэгсчин бүжнэ би
Сайхан залуусын харцыг
Сүлбэж үлбэж бүжнэ би
Хөөрхөн бүсгүйн атааг
Хөдөлгөн байж бүжнэ би
Одоо би бүжиж байна
Орчлонг умартан доргиж байна
Амьдрал над дээр бүжихэд
Ай даа мөн чиг тэвчсэн дээ

2008.09.01
Улаанбаатар хот.

Хийсэж яваа цэцэгсийг чамтай цуг үлдээчихээд...

Инээд хөөр баяр гунигаан хуваалцаж
Итгэж дастал минь чи намайг аргадчихаад
Ялгуухан гунигт ая сэтгэлд минь хөглөж орхиод
Яаран яаран чи минь хааш одов оо

Бодол сэтгэлийг минь элэгдтэл эргүүлж уншичихаад
Борхон зүрхийг минь хааш нь хулгайлаад одов оо
Балын амттай цэцэгхэн насанд минь дурлачихаад
Башрын хайраар намайг хайрласан нь тэр үү

Итгэж, хайрласан сэтгэл дээр минь чи бүжчихээд
Ингээд л яваад өгөх байсан юм гэж үү
Янаг үнсэлт, бүлээн уруулаан сэтгэлд минь уяж орхичихоод
Яруухан эгшиг, ариухан аялгуу сэтгэлдээн хөглөн одов уу

Үүрдийн үгтэй зуурдын хайрыг чинь чамтай цуг үлдээчихээд
Үнэн гэж итгэсэн сэтгэлээн эвхээстэй нь би орхичихоод
Үрчийж одсон захиаг чинь дахин хэзээ ч дэлгэхгүйгээр
Үсэн буурал болтол чамайг л би хайрлана

Хэлж амжаагүй үгсээ нулимстайгаан цуг залгичихаад
Хийсэж яваа цэцэгсийг чамтай цуг үлдээчихээд
Будлиухан тэр хайрыг чинь чамаас хэзээ ч нэхэхгүйгээр
Буурал хорвоогийн өвөрт түүнтэй чинь цуг орно

2008.09.28
Улаанбаатар хот.

100 айлын гудамж

Хуучин усны тэрэгний эвдэрхий дугуйг
Хуруу гараараа эвлүүлж суугаа тэр бүсгүй
Хүний нутгийн хүйтэн салхинд
Хөлстэй, дарстай зүтгэсэн нэг залуугийн гэргий нь
Хөлсний хятадын угаадсан дээгүүр
Хөл бөмбөг тоглон гүйх тэр хүү
Харь оронд мөнгө хурааж буй
Хайртай аавынхаа бондгор үр нь
Хөдөө тэднийх малтай байсын
Хөргөгчин дотор нь мах байхгүй ээ одоо тэднийд
Хөөрхий аавийн барлагдаж олсныг ээж
Хужаагийн дэлгүүрт орлого болгоно
Хараагийн шилийг ерөөгийнхтэй цуглуулж хүү нь
Хорийн чихрээр ходоодоо баярлуулна
Арын хашааны ажилчин хятад
Атгахан газарт хашаа татаад
Шанага дүүрэн шороо ухаж
Шилтэй шингэнээр угааж өгнө
Хятад харин шаахайгаа углаастай
Хивстэй өрөөгөөр алхалдаг болно
Эгчид харин хужаа ах
Ээмэг зүүлт өгч хаяа баярлуулна
Эгч удахгүй түүнтэй гэрлэж
Ээжийг эмээ, аавыг өвөө болгоно
Бүл нэмж зуун айлынхан
Бяцхан эрлийз үртэй болно
Хөрш айлын Болд ах
Харааны шил олныг хаяна
Удахгүй тэгээд аав ирвэл
Улам олныг хүү цуглуулна.

2008.09.28
Улаанбаатар хот.

Будран орох анхны цас

Цасан цагаан ширхэг будран
Цагаан олоогүй хүйтнийг бэлэглэлээ
Өөрөөн гэхдээн газар унахдаан
Өнгөөн алдан хайлж орхилоо

Цаасан үг чинь бодролд минь хайлж
Цана хүүрэг сэтгэлд минь татууллаа
Өчигдөрхөн шивнэсэн хоосон үгс чинь
Өр зүрхийг минь халтартуулан буулаа

Будран бударсаар цасан ширхэгүүд
Буурал өнгө орчлонд нэмлээ
Бодолд минь хайлсан янаг үгс чинь
Буурал үс надад нэмлээ

Тэнгэрээс буусан хур тэгээд
Тэнд эндгүй шингэн одлоо
Тэнэгхэн чиний минь шивнээ үгс
Тэнд эндхийн бүсгүйчүүлд үлдлээ

Алаг хорвоод өнгө нэмж
Атга атгаар цас хаялна
Алаг зүрхэнд минь гуниг нэмж
Атгахан зүрхийг минь чимхлэн хаялна

Будран орох анхны цас аа

2008.10.12
Улаанбаатар хот.

Гэрэл үгүй бол сүүдэр гэж юуг хэлэх билээ

Ээжийн минь зөөлхөн гар үгүй бол
Эгэлгүй хатуу гэж юуг мэдрэхсэн билээ
Чиний минь ялгуухан хайр үгүйсэн бол
Чинь үнэн гэж би юунд итгэхсэн билээ

Жаргал гэж чи нэгийг бодвол
Зовлон гэж чамд өнөө нь бодогдоно оо
Бүхнийг чи өөр шигээн хайрлавал
Бүлээн дулааныг чи өдөр бүр мэдэрнэ ээ

Жаргах нарны гэрэлд жавартай үдшээн орхио
Маргаашийн мандах нарнаар магнайгаан тэнийлгэж амьдар аа
Өтөл нялхсын хооронд өчигдрөөн умартаж амьдар
Өнөөдрийн өөдлөх нарнаар өнгө нэмж амьдар аа

Найз гэж чи нэгийг онцолвол
Дайсан гэж чамд нэг оногдоно оо
Нөхөд гэж чи бүгдийг онцолвол
Дасаж бүгд чамайг хүндэтгэх болно оо

Гэрэл байдаг болохоор сүүдэр байдгиймаа
Гэгээн байдаг болохоор бараан бас байдаг юм аа
Өдөр байдаг болохоор шөнө байдгиймаа
Өр зүрх өвддөг болохоор догдлол баяслийг бас мэдэрдэг юм аа

Жаргал үгүй бол зовлон гэж юуг хэлэхсэн билээ...

2008.10.14
Улаанбаатар хот.

Задгай ба битүү

Бодсон хийснээ баруун солгойгүй чалчигчийг ам задгай гэнэ
Болзсон уулзсантайгаа баруун солгойгүй учрагчийг энгэр задгай гэнэ
Банзал, хантааз нь бүх л биеийг нь халхлахгүй бол хувцас задгай гэнэ
Баригдах хүрээ гэж үгүй аливаа юмыг л ер нь задгай гэнэ

Бодон бодон ганц үг унагагчийг битүү санаатан гэнэ
Бодолтой хэлсэн үг нь давхар утгатай бол битүү үг гэнэ
Баринтаглаж боосон бүхнийг битүү эд гэнэ
Баригдсан хүрээтэй зүйлийг л ерөнхийдөө битүү гэнэ

2008.11.10
Улаанбаатар хот.
Уншсан номоо чи газарт хаян босдог
Ухаан алдталаан адал явдал дунд өрнөчихөөд
Урдаас хойш хүртэл нь сампиртал нь эргүүлчихээд
Уншсан номоон чи газарт хаян босдог

Сонгодог зохиол л нэгэнтээ биш бол
Сонирхох зүйл үгүйг чи үл мэддэг

Азаргаан унан давхиад чи оддог
Адал явдалд дахин өрнөхөөр
Азтай учралд дахин нэгэнтээ автахаар
Азаргаан унан давхиад чи оддог

Сонгодог зохиол л нэгэнтээ биш бол
Сонирхох зүйл үгүйг чи үл мэддэг

Хайш яайшхан гарчиг төдийхөн номыг л
Хойноос нь урагш хүртэл нэвширтэл нь эргүүлчихээд босдог
Тархи чинь халаас шигээн нимгэн болохоор
Тэнд нь хаяад л босдог чи уншсан номоон.

2009.01.11
Улаанбаатар хот.

Газар дэлхий, цаг хугацаа

Аз жаргалтай мөчийг минь харж байсан бол модод шуугин баясах байсан биз
Амрагийн минь үгийг сонсож байсан бол салхи намууханаар исгэрэлдэх байсан биз
Алхааг минь мэдэрч байсан бол газар дэлхий намалзах байсан биз
Аз жаргалтай мөч бүхэн минь сэтгэлд минь л ганцхан үлдсэн болохоор
Асгаран урсах нулимсийг минь мод, салхи, газар дэлхий чи ойлгохгүй ээ
Агуу бүхний гэрч байсан ч чи дүлий, сохор харалган хэвээрээ мөнхийн бүтээл
Хөгшид нялхс, хүүхэд залуус чиний хувьд мөнх мэт
Хайр дурлал, янаг амраглал чиний хувьд дуусашгүй мэт
Нялх үрийн мэндлэн орилох дуун өдөр бүрт чамд сонсогдоно
Настан буурал хорвоог орхих гашуудал мөч бүр чамд сонсогдоно
Янаг амрагийн халуун авиа бүр яг л адилхан сонсогдоно
Яруухан эгшигт хөгжим чамд өдөр бүр уянгална.
Манцуйнаас нэг нь гарахад нөгөө нь орж байдаг орчлонд
Маргашгүй үхэл амьдралыг чи үл мэдрэн мөнхөд оршино.
Улирч өнгөрсөн амьдралыг минь надад сануулах мэт
Ургаж нахиална, бас гандаж шаргалтана модод таануус
Урсаж өнгөрсөн цаг хугацааг надаас нуух мэт
Уул ус, гол горхи байгаагаарай л мөнхөд оршино.

2009.01.22
Улаанбаатар хот.

Зүрх минь зүсэгдэнэ

Зүрх минь зүсэгдэнэ
Зүгээр суухад нулимс минь цуварна
Үдшийн болзоонд чамтайгаа өнгөрөөсөн мөчүүд
Үерхэж дотноссон хайрын намуухан үдшүүд
Цаг хугацааны салхинд хуй болон эргэлдэж
Цаг үргэлжид сэтгэлийг минь тэнгэрт тултал хөөрөгдөнө
Цавцгар үйлнээс ч хүйтэн хагацлын гунигт сэтгэл
Цааш нааш хөлхөлдөн тэнгэрээр нэг тэнүүчилнэ
Үүлгүйн орчлонд үлдсэн сэтгэлгүй бие харин
Үүрдийн гуниглалд автан газраар нэг мөлхөлнө
Хорвоогийн хатуу өдрүүд гэрлийн хурдаар цахилахад
Хөл нийлэн чавхдахгүй янагаан дурсан үймэрнэ ээ
Халуун янагийн хайранд дурлаж орхисон сэтгэлээ
Хатаж гундсан цогцостойгоо хадаж орхиод гэлдэрнэ ээ
Зүрх минь зүсэгдэнэ
Зүгээр суухад нулимс минь цуварна

2008.05.13
Улаанбаатар хот.

Thursday, January 29, 2009

Чи мэдэхгүй

Халуун тэврийг чинь үгүйлж, хатаж гундаж суугааг минь
Харанхуй шөнө халхавчлан чамд ердөө ч харуулахгүй ээ
Сэтгэлдээ шаналж, зүрхэндээ гуниглаж суугааг минь
Сэхүүн зан минь хөшиглөж чи ердөө ч харахгүй

Чамтай цуг инээмсэглэл минь амьдралаас минь хийсч
Чиний гишгэлсэн мөр бүхэнд нулимс минь хунгарлан буйг чи мэдэхгүй
Зүрх минь зөвхөн чиний л дэргэд бөмбөр шиг түчигнэж
Зүүд нойрондоо чамтайгаа л янаглан амрагладгийг чи мэдэхгүй ээ.

Чамгүйгээр өнгөрөх өдөр хоногууд надад ял болж
Чимээгүйхэн мэгшин уйлж явааг минь чи мэдэхгүй
Холдох тусам тодорсон ховорхон хайр надад шийтгэл болж
Хорвоогийн уйтай өдрүүдэд гуниж суугааг минь чи мэдэхгүй ээ

2007.12.24
Cheongju, South Korea

Sunday, January 18, 2009

Хэнийг ч би хүлээхгүй

Янагийн халуунд мансууран, ялдамхан инээмсэглэн суухдаан
Ямар азаар учраа вэ гэж яавч би бодохгүй
Хатуухан дарсны баланд хоёр нүдээн сүүмийлгэчихээд
Халаасандаан гараа хийгээд, ханцуйвчнаас чинь би дугтрахгүй
Бодол болон гунихарч, борхон зүрхээнч эгшээхгүй
Болзоот амраг минь гэж би чамайг хүлээхгүй ээ

Надад итгээрэй гэж найздаан би хэлэхгүй
Нэгэн насны андуудаа гэж, наалинхайтаж би дуугарахгүй
Хамгийн нандин үгсээн харамгүй би чулуудах ч
Хариу нэхэж чамаас халуун итгэлийг хүсэхгүй
Надтай хуваалцсан зовлон бүрд нулимсаан би дуслуулах ч
Намайг мартсан жаргалыг чинь сэтгэлээс чинь би нэхэхгүй
Багын анд минь ээ гэж, би найзыгаан ч хүлээхгүй ээ

Хорвоогийн наран мандахад хоёр хөл дээрээн би бат зогсоод
Хорин хуруугаан би зэрэг хөдөлгөж хоосон үгүй амьдарна
Өнгөт наран мандахад өөртөөн л итгэж сэрнэ
Өнгө өнгөөр солонгоруулж өнгөлөг би амьдарна.
Хэнд ч би итгэхгүй өөртөөн л харин итгэж
Хэнийг ч би хүлээхгүй хоосон зайнд амьдарна аа.

2007.12.13.
Cheongju, South Korea

Tuesday, January 13, 2009

Халуу дүүгсэн гарыг тань санаж байна аа охин тань

Аавынхаа дулаахан тэр том гарных нь
Алганд нь би багтаж мэндэлсийм
Тэнтэр тунтар мөлхөхдөөн аавынхаан өврийг бараадан
Тойруулж тавьсан хөнжилнөөс зөөлхөн санагдаад хорогддогсон
Тосож суугаа аавынхаа том тэр алгыг хараад
Тоост энэ орчлонгийн газар нь зөөлхөн санагддагсан
Өвөртөө гараан дүрэхэд нь өнгөлзөөд л би гүйдэгсэн
Өөрт минь хэрэгтэй бүхэн өвөрт нь дандаа байдагсан
Зөөлөн чихэр зөөлөн үгсийг зөндөөн би идэж торнисонсон
Зуугийн дэвсгэрт, зүйлийн сургаальтай зөндөөн би өвөрлөж өссөнсөн
Амьдралын их нугачаанд анх хөл тавихдаан ч
Аавынхаан гарнаас хөтлөөстэй айж би ер тэвдээгүй ээ
Аавын минь алга илбийн юм шиг шидийн юм шиг
Асуусан бүхэн минь дээр нь дэлгээстэй, дэргэд нь тавиастай
Алдааг минь хорсгож, амжилтыг минь илбээстэй өсгөсийм намайг
Өөрийгөөн харин аав минь өлмий доор минь ивж
Өтөл насныхаан хайрандаан үр намайгаан өлгийдсийм
Гүйгээд очихын цаана гүвээ уул л бий ч
Гүйдэл явдлын хооронд санаж байна аа таныгаан
Хатуу оргисон үгсийг тань амьдрал надад шивнэхэд
Халуу дүүгсэн гарыг тань санаж байна аа охин тань

2008.10.28
Улаанбаатар хот.

Бүсгүйн шүлэглэл

Халуухан үдшийн дагина янагхан бүсгүй би
Хайрын дөлөнд шатахдаан ухаан бодол минь согтож
Хамаг бүхнээн өгчихсөөн
Хайрлуут дуу алдан

Хамгийн анхны цасан ширхэгийг харин
Хадгалж үлдлээ өөртөөн би
Хүй орчлонд бүсгүйн тоог нэгээр нэмж
Хүүхэн хонгор минь гэж чамаараан анх хэлүүллээ

Гэрэл нэвтрэм даашинз минь намайг
Гэрэлтэй үдшийн саран болгож гоёно
Гэгээн хайрын минь бурхан хонгор минь намайг
Гэрэлтэй үдшийн наран болгож чимнэ

Эхээс төрсөн биеээрэн чамд би уусаж
Эмнэг залуу насны чинь
Эрээгүй хүсэлд хэдэнтээ зугаацаж
Эгэлгүй жаргалд чамтайгаан дуу хоршин цэнгэв

Удтал улаахан уруулыг минь озоход
Ухаан алдам янаглалыг чамаас би мэдэрч
Уруу зөрүү тийчилдэн тачъяадсан сэтгэлээн
Уруулнаас уруул хүртэл озолдон жаргав аа

Уран гоолиг бэлхүүсээр минь
Усан дусал гулган зугаацаж
Ууршиж эс одон харин ч горхилон
Улам улам энүүгээр тэрүүгээр тэнүүчлэнэ

Бумбан хоёр цагаахан гэрээр
Бумбагар хоёр гар чинь элс шиг өнхрүүлж наадах шиг
Бондойлгож, налмайлгаж
Босгож бас нураана

Саахалт айлынхан мэдчих вий гэж дэгжсэн хирнээн
Саваагүйтэн шүлэглэж би бичиж байна
Санаж байна тэр үдшийг яг энд шүлэглэсэн шигээн
Салгуу орчлонд чамайгаан гээж орхисноос биш

Бурамтай үдшийн хүүхэн хонгор янаг чинь
Бусдаас өөрийгөөн харамлан чамайгаан л хүлээнэ
Булингартай уснаас өрлөж орхихгүйн төлөөнөө
Бодол зангидан хүлж сууна өөрийгөөн

2009.01.06
Улаанбаатар хот.

Тэр л үед

Тэр л үед

Өнгөт лааны өчүүхэн гэрлээр шөнийг чимэглэн
Өөдөсхөн эрээн даавууг тасчуулан жаргах тэр л үед чинь
Өрхөө ээж чинь татаад лаагаан асааж
Өөдөс даавуу нийлүүлэн ухаан бодлоон чам руу хөврүүлж суугаа

Ухаангүй хайрын өчүүхэн дөлөөр жаргалаан чимэглэн
Усны эрэг дээр хайраан сийлэн суух тэр л үед чинь
Уулзахын ерөөл тавин эжий чинь
Уул хадыг сүүгээрээн сийлж суугаа

Залуу насаараан чи өөрийгөөн чимэглэн
Завтай нь аргагүй зугаалж явах тэр л үед чинь
Залуу чамаар эжий чинь гоёж
Зэс данхны ёроол шагайж суугаа

Хөнгөн цаасны эрээн үгэнд толгой гашилган
Хүйтэн товчлуур хаяа нэг товшин суух тэр л үед чинь
Хөнгөн ханиад ч амин зүрхийг нь хаяа нэг товшин
Хөвөн цагаан үс санчигэнд сууж байгаа

Буцаж урсахгүй нулимсаар өөрийгөөн чи хаяглан
Бурханд сөгдөн харуусахгүйн төлөөнөө чи энэ л үед
Бурхан шиг ачлалт ааваараан хаягласан гэртээн
Будлиу давчуу ч зочилж байгаарай анд минь.

2009.01.11
Улаанбаатар хот.